Төрсөн өдөрийн шүлэг

2010-02-10 10:30

 Ирж буй ирээдүй тань

Итгэл сэтгэлээр дүүрэн байж

Золгож буй нас тань

Зол жаргалаар дүүрэн байг

-х-х-х-

 Бүтээнэ гэсэн нэгхэн хүслээрээ

Бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай

Болгоно гэсэн гэгээн сэтгэлээрээ

Босго нь өндөр амжилт руу тэмүүлж яваарай

-х-х-х-

Өссөн бие тань эрүүл байж

Эрхэлсэн ажил тань манлайлж явах болтугай

Асаасан гал тань дөллөн бадарч

Амьдрах орчин чинь жаргалаар бялхах болтугай

-х-х-х-

 Мөнх бус хорвоогийн

Мөч бүхнийг хожиж яваарай

Төрсөн өдрийн баяр тань

Түмэн жилээр үргэлжлэг

-х-х-х-

Од бүхэнтэй шивнэлдэх гэж

Цэцэг бүртэй ярилцах гэж

Хүнийг хүндэлж,нөхөрлөх гэж

Хүслийн цэнхэр орчлонд төржээ чи

-х-х-х-

 Хатууг таниулж хайраа өгсөн

Хашир ухаантай аав таньдаа

Төрсөн өдрийн мэнд хүргэе

-х-х-х-

 Өөрийгөө биш намайг хайрладаг

Өнө мөнхийн ачлалтай ахдаа

Төрсөн өдрийн мэнд хүргэе

-х-х-х-

 Учирч надтай золгохоор

Хайрт чи минь өнөөдөр мэндэлжээ

Уярлын энэ хорвоог хайрт чамдаа бэлэглэе

-х-х-х-

 Бүрэнхий байсан хорвоо гэрэлтэж

Бүүдгэр байсан наран мишээж

Гундаж удсан цэцгүүд өндийж

Гэрэл гэгээтэй хамт чи минь ирсэн билээ

Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Like | Ангилал : Хайрын шүлэг | Нийтэлсэн : munhuunuu | Уншсан (39866) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Hulgaich :
    2013-03-08 15:13

    http://abi.blog.gogo.mn/read/entry207937 endees shaatsan bna shdee llr chine

  2. uginak :
    2013-01-18 12:01

    Uneheer goy shulguud bn amjilt :-)

  3. nyam-erdene :
    2013-01-05 20:52

    гоё шүлэг байна

  4. bilgee :
    2012-11-19 15:15

    үнхээр гоё шүлэг байна

  5. chimgee :
    2012-09-15 23:58

    goe shvlegnvvd bnaa amjilt oshoo ihiig hiigeerei

  6. залуу :
    2012-06-29 18:22

    маш их таалагдлаа өшөө ихийг орууларай за

  7. лукас :
    2012-06-27 23:57

    tanhk you adminaaa

  8. лукас :
    2012-06-27 23:56

    tanhk you adminaaa

  9. Гүнээ :
    2012-02-09 13:15

    баярлалаа гоё мөртүүд байна. маш их таалагдлаа

  10. RoYaLFluSh :
    2011-12-30 20:34

    Thanks adminaaa Good luck!!

Сэтгэгдэлийн тоо : 33 Сэтгэгдэлийн хуудас 1 2 3 >  Last ›

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл